Armani Group нь Малайзын үл хөдлөх хөрөнгийн салбарт 15 гаруй жилийн туршлагатай, нэр хүндтэй хөгжүүлэгч компани юм. Тус групп нь орон сууц, худалдаа, холимог зориулалттай үл хөдлөх хөрөнгийн олон төсөл хэрэгжүүлсэн бөгөөд Armani Residence Setia Alam, Armani Signature Residence, Armani Prestige, Lofthill Residence, Residensi Armani Kg Baru зэрэг төслүүдийг хөгжүүлсэн туршлагатай.
Armani Hallson KLCC нь тус группийн тэргүүлэх төслүүдийн нэг бөгөөд Куала Лумпурын хамгийн нэр хүндтэй байршлуудын нэг болох Jalan Ampang-т, Petronas Twin Towers-оос ердөө 300 метрийн зайд байрлана.
2.6 акр талбай бүхий freehold буюу хугацаагүй өмчлөх эрхтэй газар дээр баригдах уг төсөл нь 3 цамхаг, нийт 2,215 айлтай бөгөөд Куала Лумпурын хотын төв болон KLCC-ийн гайхалтай 360 панорам үзэмжийг санал болгоно.
Та Үл хөдлөх хөрөнгөө өөрөө өдөр тутам удирдахыг хүсдэггүй бол танд зориулан мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ санал болгож байна. Та хүсвэл өөрийн байрны түрээсийн менежментийг олон улсын томоохон мэргэжлийн менежментийн компанид шилжүүлж, Marriott Bonvoy платформоор дамжуулан түрээсийн үйл ажиллагаагаа зохион байгуулах боломжтой. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн өдөр тутмын менежмент, зочин түрээслэгч олох, хүлээн авах болон concierge үйлчилгээг мэргэжлийн хүмүүс нь олон улсын түвшинд гүйцэтгэнэ.